Wednesday, June 11, 2008

*****

Ганцаардсан сэтгэлийг минь
Ганцхан хүн арилгаж чадна
Гагцхүү тэр хүн
Ганцхан чи

Friday, June 6, 2008

*****

Би чамд хайртай гэж одноос олон хэлэхсэн
Би чамд хайртай гэж цэцэгнээс олон шивнэхсэн
Би чамд хайртай гэж борооны чимээтэй дуулахсан
Би чамд хайртай гэж цасны будраатай хашгирахсан

~~~Өчил~~~

Мянга мянган одод ганцхан чамайг бүүвэйлэг
Миний бичсэн шүлэг ганцхан чамайг үгүйлэг
Чиний өмнө толгой гудайхгүй
Чимээгүйхэн урсах нулимсаа үзүүлэхгүй
Өлмий дор чинь гэшигдсэн хайрынхаа төлөө
Өнөөдрөөс эхлээд чамайг санахгүй

*****

Голж биш олж идэх хоолтой
Гоёлд биш ажилд өмсөх хувцастай
Инээхээс гадна уйлах нэг хувьтай
Ийм л амьдралыг чи түүндээ зориулаарай

*****

Хамгийн сүүлчийн цас хайлж дуусахад
Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн гол горхи ширгэж дуусахад
Хүмүүн та мөнгийг идэж болдогүйг ойлгоно

Чи надад...


Чи надад сайн уу гэхэд чи минь үгүй гэлээ
Би хөөрхөн үү гэхэд чи минь үгүй гэлээ
Би чиний зүрхэнд байдаг уу гэхэд чи минь бас л үгүй гэлээ
Чи намайг явахад уйлах уу гэхэд чи дахиад л үгүй гэлээ
Тэгээд намайг явах гэтэл чи минь араас тэврээд
Би чамд сайн биш ээ хайртай
Чи хөөрхөн биш ээ энэ хорвоогийн хамгийн сайхан нь
Чи миний зүрхэнд биш эд эс бүхэнд байдаг
Чамайг явахад би уйлахгүй би үхнэ
Чи минь битгий яв л даа,,,

*****

Давалгаалах далайн ус хэдий ариун ч
Дархад Мөнхсарьдгийн оргил хэдий өндөр ч
Эвхрэн дугуйрах солонгын өнгө хэдий гоёхон ч
Энгүй үерхсэн бидний үерхлийг яахан гүйцэх билээ

~~~Хуурамч хайр~~~

Өнчирч хоцорсон зүрхийг бүү эмтэл үхчихнэ
Өнгөрсөн бүхнийг бодсоор гүн шархтай болхчихсон юм
Учирсан хэрнээ учраагүй чиний хойноос шаналахдаа
Унтаж чадалгүй уйлсаар олон шөнийг өнгөрөөсөн
Хүлээж цөхөрсөн сэтгэлийг минь бүү зовоо үймэрчихнэ
Хуурамч дурлалын золионд булингартаж үлдсэн юм
Ирэх л юм шиг санаж чамайг хүлээж сүүхдаа
Итгэл даагаагүй сэтгэлд чинь даанч их гомдсон шүү
Гуниг шингэсэн нулимсыг минь бүү арч гарыг чинь түлнэ
Гасланд автсан сэтгэлийн нурман буцалсан юм
Ганцаардлынхаа зовлонг нулимстайгаа урсгаж
Газарт тогтсон нүглийн намагт халуун дусал нэмэх гэсэн юм бүү арч